avatar

эрүүл мэнд

2011-04-04,11:17
Эрүүл амьдрахуй [ 2007.11.12 ]

Хүний ая тухтай ажиллах нөхцөлийг судалдаг тусгай шинжлэх ухаан байдаг. Орчин үед хүний хийдэг олон үйлдлийг компьютерээр гүйцэтгэх болсноор компьютерийн хэрэглээ эрчимтэй өсөж, түүнийг дагаж “Ergonomic” шинжлэх ухаан олны анхаарал татах боллоо. Нэгэн хэвийн байдлаар хэт удаан сууж оюуны хөдөлмөр эрхэлдэг, тэр дундаа компьютер дээр ажилладаг хүмүүст нийтлэг тохиолддог эрүүл мэндийн таагүй асуудлууд болох нүд аргах, нуруу чилэх, хүзүү хөших, стресст орох зэрэг эмгэгээс дараах байдлаар урьдчилан сэргийлээрэй.
Ажлын байр
Юуны түрүүн ажлын байраа зөв тоноглохоос эхэлнэ. Ширээ сандал, компьютерийн байршил, агааржуулалт, гэрэлтүүлэг зэрэг юм. Хөдөлмөрийн бүтээмж, компьютерийн ашигтай байрлалын хувьд Г хэлбэрийн булангийн ширээ хамгийн тохиромжтой. Ширээ нь дэлгэцний хэмжээ, процессор болон хэвлэх төрөөрөмж, бусад нэмэлт төхөөрөмжүүдийн овор хэмжээнээс шалтгаална. Ширээний өргөн 70-85 см, өндөр нь 75 орчим см байвал зохино. Өрөө нь 15-30 хэм дулаан хэвийн чийгшилт, тоосгүй орчин шаардлагатай. Компьютер дээр ажиллаж байгаа хүмүүсийн гар, их бие, хөл нь 90 градус байх ба толгой нь цэх байх ёстой. Ажлын байрны хувьд энэ нь хамгийн зөв байрлал юм. Гэвч ихэнх хэрэглэгчид эхний хэдэн минутад энэ байдлаар суухыг хичээдэг боловч тун удалгүй больдог.
Сандал
Үе үе нуруугаар өвддөг болох нь ажлын нөхцөлөөс үүссэн яс- булчингийн гажигтай холбоотой байдаг. Энэ нь хэт удаан хугацаагаар өөрт тохиромжгүй сандалд суусны улмаас үүсч болно. Ажлын сандал нь хөдлөхөд тохирсон байх хэрэгтэй ба үе үе хөдөлж, байрлалаа өөрчлөх нь эрүүл мэндэд ашигтай. Нурууны чилээг багасгахын тулд сандлын түшлэгэнд пүрш хийж болно. Хэрэв пүрш хэт чанга бол арагш налж суух боломжгүй учраас үргэлж цэх суух шаардлагатай болдог. Харин хэт сул бол арагш хазайж түшлэг болж чадахгүй. Түшлэгийн налууг тохируулахын тулд түгжээ хийх боломжтой. Нэг байрлалд удаан суухгүйн тулд энэ түгжээг тодорхой хугацаагаар үе үе суллаж байх хэрэгтэй. Ер нь арагш налж суух нь эрүүл мэндэд сайн.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax