Уйгур
Гол өгүүлэл: Уйгурын хаант улс
Дэлхий 820 онд
Уйгур гүнжийн зураг
Уйгурууд 745 онд Пейло хэмээх хааны үед Түрэгүүдийн эсрэг бослого гаргаж, Дорнод Түрэгийн хаант улсыг орлож Уйгурын хаант улсыг байгуулжээ. Пейлогийн дараа хаан суусан Моюнчур (747-759)-ын үед Уйгур улс хүчирхэгжижээ. 751 онд Орхон голын хөндийд Хар балгас нийслэлийг үндэслэжээ. Уйгурын хаант улс нь дээд цэгтээ Алтайгаас Хянганы нуруу, Соёны нуруугаас говь хүрэлх газар нутгыг захирч байжээ. 755 онд Тан улс тариаланчдын бослогийг дарахын тулд Уйгуруудыг урьж авчирч байжээ. 766 оноос хойш 12 жилийн турш Тан у...